Төв аймгийн Борнуур сумын ИТХ

Төв аймгийн Борнуур сумын ИТХ

http://bornuur.tov.khural.mn/n/223313 http://bornuur.tov.khural.mn/n/223313

Хуулиа дээдэлье 2019 тэмцээн амжилттай болж өндөрлөв.

2019-04-25

Хуулиа дээдэлье тэмцээн

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хуулиа дээдэлье-2019 энэ жилийн тэмцээнийг Өсвөрийн Сэргийлэгч Бидний оролцоо сэдвийн дор бүсчилсэн хэлбэрээр зуунмод суманд зохион байгуулагдав.Тус тэмцээн нь улсын хэмжээнд зохион байгуулагдах Өсвөрийн сэргийлэгч улсын уралдааныг угтаж орон нутагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх,гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог хангах,ЕБС-ийн сурагчид,эцэг,эх багш,нийгмийн ажилтны хамтын ажиллагааг сайжруулах,сургуулийн болон гэр бүлийн орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг,зөрчилөөс урьдчилан сэргийлэх,аюулгүй орчин бүрдүүлэх,сурагчдын эрх хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгтой уг тэмцээн зохион байгуулагдсан.Уг тэмцээнд 4-н бүс болгон зохион байгуулж манай бүсэд  Борнуур, Зуунмод, Баянчандмань, Батсүмбэр,Сүмбэр,Сэргэлэн,Жаргалант сумдууд өрсөлдөж тэргүүн байранд Баянчандмань сум ,Дэд байранд Батсүмбэр багууд оров.Тэмцээнд манай сумын Номин ахлагчтай  Илч бүлгэмийн сурагчид амжилттай оролцож ирлээ. Нийт тэмцээнд оролцсон сурагчиддадаа  цаашидынх нь сурлаг урлаг спортын өндөр амжилт хүсье.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%