Төв аймгийн Борнуур сумын ИТХ

Төв аймгийн Борнуур сумын ИТХ

http://bornuur.tov.khural.mn/n/223313 http://bornuur.tov.khural.mn/n/223313

Фото мэдээ


нийт 20

ИТХ Зөвлөлийн 4-р хуралдаан хуралдав.

2025-05-07 16
Зөвлөлийн хуралдаанаар ИТХ төлөөлөгчдийн өдөрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар.

Ногоон гэрэл -Цагаан шугам

2025-04-25 14
Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдүүдийн дунд ногоон гэрэл цагаан шугам тэмцээн зохион байгуулав.

Хуулиа дээдлье тэмцээн болов

2025-04-22 15
ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ" ТЭМЦЭЭН 4 БҮСЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 18 дахь жилдээ “Хуулиа дээдэлье” тэмцээнийг Төв аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж байна. Аймгийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчлах, өсвөр үе хүүхэд залуучуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үзлийг төлөвшүүлэх, хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдэж буй гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж, нийт 25 сумын 170 гаруй хүүхдийг хамрууллаа. Тэмцээний 1-р шатийг нийт 4 бүс буюу Зуунмод, Лүн, Борнуур, Эрдэнэ сумдад төвлөрүүлэн амжилттай зохион байгууллаа. Зүүн Бүсийн тэмцээнд: Тэргүүн байр- Эрдэнэ сумын “Эрх зүйн этгээд” баг Дэд байр- Баян сумын “Сүлд” баг Хойд бүсийн тэмцээнд: Тэргүүн байр- Борнуур сумын “Фемида” баг Дэд байр- Жаргалант сумын” Импенити” баг Төвийн бүсийн тэмцээнд: Тэргүүн байр- Зуунмод сумын “ZM stars” Дэд байр- Алтанбулаг сумын “Хуулийн микрофон” баг Баруун бүсийн тэмцээнд: Тэргүүн байр- Лүн сумын “Хатуу самар” баг Дэд байр- Эрдэнэсант сумын “Альфа” баг тус тус байр эзэллээ. Тэмцээнд оролцогч хүүхдүүд өгөгдсөн сэдвийн хүрээнд өсвөр үе, хүүхэд, залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийн өнцгөөс илэрхийлэн, хууль боловсруулагчид, эцэг эх томчуудад дуу хоолойгоо хүргэн, олон төрлийн шинэлэг санаа дэвшүүлсэн нь онцлог болов. Тэмцээний сүүлийн буюу 2-р шат Зуунмод суманд 04-р сарын 29-ны өдөр зохион байгуулагдана.

Сумын малчид фермерүүдийн зөвөлгөөн болов.

2025-04-16 13
Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг малчин фермерүүдийн нэгдсэн зөвлөгөөн болж зөвөлгөөнд нийт 250 гаруй иргэд хамрагдав.

Төв аймгийн ИТХ-ын ажлын албанаас Борнуур суманд ажиллаа

2023-10-04 304
Аймгийн ИТХ-аас баталсан бодлого, шийдвэрийг сурталчилах, иргэд төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, сумын ИТХ-ын дотоод үйл ажиллагааг зөвлөн тусалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

“KHURAL.MN ЦАХИМ ХУУДАСНЫ ХӨГЖҮҮЛЭЛТ”-ИЙН БҮСЧИЛСЭН СУРГАЛТЫГ ЖАРГАЛАНТ СУМАНД

2023-07-07 260
БОРНУУР СУМЫН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, АЖЛЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТЭН НАР АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС “KHURAL.MN ЦАХИМ ХУУДАСНЫ ХӨГЖҮҮЛЭЛТ”-ИЙН БҮСЧИЛСЭН СУРГАЛТАНД ЖАРГАЛАНТ ХАМРАГДЛАА

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН АСУУДЛААР ЧУУЛЛАА

2023-06-22 292
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Бэлчээрийн тогтвортой менежмент, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт” семинарыг 6 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуун мод хотод зохион байгууллаа

Төлөөлөгчдийн өдөр

2023-06-16 297
Борнуур сумын ИТХ-ын "Төлөөлөгчдийн өдөр" -өөр "Хамтдаа хөгжье" үйл ажиллагаа, иргэдийн дунд зохион явуулсан уралдаан тэмцээн амжилттай боллоо.

Унадаг дугуйн уралдаан

2023-06-01 241
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр сурагчдын дунд зохион байгуулагдсан "Унадаг дугуй" уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан идэвхтэй оролцож байр эзлэсэн хүүхдүүддээ баяр хүргэж нийт сурагчдадаа цаашдын хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье

ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан

2023-05-24 264
ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан 2023 оны 05-р сарын 24 ны 11 цагт хуралдаж 8 асуудал хэлэлцлээ.

Сурагчдын нэг өдөр

2023-05-24 276
Борнуур сумын ИТХ-ын Дарга Ц.Нарангэрэл сурагчдын нэг өдөр ажлын хүрээнд ЕБСургуулийн сурагчидтай танилцаж, ажил мэргэжилээ танилцуулж, ЗДТГазрын үйл ажиллагаа ИТХ-ын ажлыг сурагчдад тайлбарлаж өглөө. ИТХурал 21 төлөөлөгч, зөвлөлийн хурал, хороодод авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ярилцаж, санал хуваалцлаа.

Ялалтын баярыг тохиолдуулан МУ-ын Баатар Д.Самдангийн хөшөөнд цэцэг өргөх ёслол

2023-05-09 195
Ялалтын баярыг тохиолдуулан МУ-ын Баатар Д.Самдангийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бэлтгэл офицер, ахлагч түрүүч, байлдагч, иргэд хүүхдүүд болон ИТХ-д дарга Ц.Нарангэрэл, ЗДаргын орлогч Чингис Тамгын дарга Т.Өлзийбуян.

"Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадвархжуулах" сургалт

2023-04-27 194
МУЗГазрын Хэрэг Эрхлэх Газар, Швейцарын хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй "Төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжих төсөл" -ийн хүрээнд "Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадвахжуулах" - ИТХ-ын нарын бичгийн дарга - Ажлын албаны мэргэжилтэн нар сургалтанд хамрагдлаа

АНЗААР

2023-04-19 238
Хүүхдийн цахим хэрэглээ, найз нөхөд, хүсэл сонирхол, зан үйлийг АНЗААРЬЯ аянд нэгдлээ

Борнуур сумын тариаланчдын зөвөлгөөн

2023-04-08 202
Борнуур сумын тариаланчдын зөвөлгөөн болж байна.

Үндсэн хууль өдөр

2019-02-01 952
ИТХ аас үндсэн хууль өдөрлөг зохион байгуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6137
4630 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%