Төв аймгийн Борнуур сумын ИТХ

Төв аймгийн Борнуур сумын ИТХ

http://bornuur.tov.khural.mn/n/223313 http://bornuur.tov.khural.mn/n/223313

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН АСУУДЛААР ЧУУЛЛАА

2023-06-22

Төв аймаг байгуулагдсаны түүхт нэг зуун жилийн ойн хүрээнд зохион байгуулсан уг  семинарт тус аймгийн 27 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 500 гаруй төлөөлөгчид оролцож бэлчээрийн доройтол, даван туулах арга зам, түүнд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үүрэг оролцооны талаар илтгэл мэдээлэл сонсож, харилцан ярилцлаа. 

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Жамбалсүрэн семинарыг нээж хэлсэн үгэндээ: "Бэлчээрийн мал аж ахуй гэдэг бол байгалийн бэлчээр, мал сүрэг, малчин гэсэн тулгын гурван чулууны бүрдэл хэсэг. Иймд, үе үеийн хурлын байгууллагууд малчин түмэн, нүүдлийн мал аж ахуй, байгалийн бэлчээр гурвыг үргэлж тунгаан, бодлогын түвшинд тусгаж байх учиртай. Бэлчээрийн газрыг ямар байдлаар ашиглаж байгаад ул суурьтай дүн шинжилгээ хийж, хэрхэн ашиглуулах, эзэмшүүлэх талаар бодлого шийдвэртээ тусгах нь Та бидний ирээдүйн бүсчилсэн хөгжлийн алсын харааны нэг томоохон үндэс суурь болох юм. Иймд өнөөдрийн сургалтаар дамжуулан бэлчээрийн доройтол, түүнийг даван туулах зүй зохистой менежментэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, бэлчээр ашиглагчдын холбоо, орон нутгийн иргэдийн хамтын ажиллагааг бий болгох талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шийдэлд хүрсэн олон чухал санал, санаачилга гаргана гэдэгт итгэж байна" гэлээ.

 

Хөтөлбөрийн дагуу Отгонтэнгэр их сургуулийн багш доктор, дэд профессор М.Сувд “Бэлчээр ашиглалтыг сайжруулах эрх зүйн орчны шинэчлэл”-ийн талаар, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг  “Бэлчээрийн менежментийн талаар хэрэгжүүлж байгаа ажил, Бэлчээр ашиглалтын журам, гэрээний хэрэгжилт”, “Бэлчээр ашиглалтын журам, гэрээ”-ний талаар, “Тунгаамал төв”-ийн захирал О.Тунгалаг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэлэг зохицуулалт”, “Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн судалгааны талаар”, Тогтвортой амьжиргаа-3 төслийн зохицуулагч М.Энхбат “Орон нутгийн хөгжлийн сангийн зохицуулалтын асуудал”-аар,  Тал хээрийн экосистемийн шинжлэх ухааны Доктор У.Тунгалаг “Малын тоо толгойн албан татварыг тогтооход анхаарах зүйл, албан татварыг орон нутгийн хөгжлийн сангийн үе шатаар хэрэгжүүлэх нь” сэдвээр, ХААИС-ийн Мал аж ахуй Биотехнологийн сургуулийн лабораторийн эрхлэгч доктор А.Эрдэнэчимэг “Бэлчээр сайжруулах аргууд, ургац даац тогтоох талаар” тус тус танилцуулга мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлж асуулт хариулт явууллаа.

           

Бүтэн өдрийн турш үргэлжилсэн тус семинарын төгсгөлд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Төв аймгийн Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийж , санал солилцсон болно

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%