Төв аймгийн Борнуур сумын ИТХ

Төв аймгийн Борнуур сумын ИТХ

http://bornuur.tov.khural.mn/n/223313 http://bornuur.tov.khural.mn/n/223313

Тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай

Огноо: 2023-03-17 Дугаар:09 Нээгдсэн:67

                                    Тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны зорилтын тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Нарангэрэлийн илтгэл, мэдээлэл, тайланд Хурлын Нутгийн удирдлага, хууль хяналт, гадаад харилцааны хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд ТЭМДЭГЛЭХ нь:

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2022 онд сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого зорилтыг тодорхойлсон шийдвэрүүдийн хэрэгжилтийг тооцох, бодлогын баримт бичгийн төсөл, хэрэгжилтүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулах, сонсох ажиллагаа явуулах, иргэдийн санал авах, Хурлын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, мэдээлэл сурталчилгааны нээлттэй байдлыг хангаж ажиллажээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан 4 удаа хуралдаж 24 асуудал хэлэлцэж 24 тогтоол, Хурлын Зөвлөлийн ээлжит хуралдаан 10 удаа хуралдаж  2 албан тоот, 3 тэмдэглэл тус тус гаргажээ. Хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах зорилгоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 хуралдааны бэлтгэлд 20, техник зохион байгуулалтын хүрээнд 27 ажил төлөвлөж хийж гүйцэтгэв.Хуралдаануудын үеэр төлөөлөгчид давхардсан тоогоор 60 гаран асуулт тавин хариулт,тайлбар авч , Хурлын 6 хороо хуралдаанаар хэлэлцэх асуудалд 19 дүгнэлт гарган хэлэлцүүлж, төлөөлөгчид 72 санал гаргасан байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэ онд Хурлын болон Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын 20 гаруй хувь нь Хурлын бодлого шийдвэрийн хэрэгжилт тооцох, эрчимжүүлэх, эдийн засаг, төсөв санхүү, хууль эрх зүй,  үйлдвэрлэл , үйлчилгээ, байгаль орчин, нийгмийн салбарын бодлого хөтөлбөрийн  шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэсэн байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөө 12 дугаар сарын 15 – ны байдлаар 84.44 %, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө 97.61 хувийн гүйцэтгэлтэй байна.

Цаашид Монгол Улсын “ Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай “ хуулийн шинэчилсэн найруулгын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл, Хурлын хороодыг идэвхтэй ажиллуулах, Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг тооцох, үнэлж дүгнэх ажлыг эрчимжүүлэх, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид тойрогтоо хийсэн ажлын тайлан болон Төлөөлөгчийн өдрийг тогтсон хугацаанд явуулж тайлан мэдээг хугацаанд нь ирүүлэх шаардлагатай байгааг тэмдэглээд Монгол Улсын “ Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай “ хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлийн 2022 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө 84.44 хувь, Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө 97.61 хувийн биелэлттэй тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хороод, Ажлын албаны үйл ажиллагааг “ Бүрэн хэрэгжсэн “ гэж дүгнэсүгэй.

2.2023 онд дараах асуудалд анхаарч ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хороодод даалгасугай.

2.1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аливаа бодлого хөтөлбөр боловсруулан батлахад иргэдийн саналыг тусгах, иргэний оролцоог хангах, олон нийтэд сурталчлах.

2.2.Хурлын хороодыг хууль тогтоомж болон Хурлын шийдвэрийг сурталчлах, мэдээлэх, шийдвэрийн хэрэгжилтэд хийх хяналт шалгалт хийх жилийн ажлын төлөвлөгөөтэй ажиллуулах. иргэд олон нийтийг хамарсан соён гэгээрүүлэх ( хурал, цуглаан, сургалт, зөвлөгөөн ) үйл ажиллагаанд Төлөөлөгчдийг  бүрэн хамруулж идэвхтэй оролцуулах.

2.3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, ёс зүй, Хурлын болон хороодын үйл ажиллагаанд оролцож буй байдлын талаар иргэдэд ил тод мэдээлж, иргэдээс Төлөөлөгчийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах.

2.4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилтот сургалтуудыг тогтмол зохион байгуулж, бусад аймаг, сумдын туршлага судлуулах, харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уралдаан, тэмцээн зохион байгуулах.

2.5.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид тойрогтоо хийсэн ажлын тайлан болон санхүүгийн тайлан, Төлөөлөгчийн өдрийг тогтсон хугацаанд явуулж тайлан мэдээг хугацаанд нь ирүүлэх.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга ( Ц.Цолмон )  -д даалгасугай.

 

 

ДАРГА                                    Ц.НАРАНГЭРЭЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%